BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS »

ҮЕРХЛЭЭ дурсылдаа.....

2011 оны 12-р сарын 28 Нийтэлсэн Цэнхэр нүдэн

Өчдөр гэнэт юм бодож хэвтжаад хэдэн үерхлээ санаад ганцаараа жоохон инээв.

Миний үерхэл ч тээд дандаа л богино настай,3 хоногоос-6 сар хүртэл л үргэлжилсэн байх юм.3хан хоногийн үерхлийг ямар ч үерхэл гэхийн тээ.

Хамгийн анхных нь 8-р анги төгсдөг жилийм байна.Тэр үед чат ид гарч иржийсан,чатаар танилцагсдын тоо асар хурдтай өсөж байжээ хэхэ.Фм-д ажилладаг гоя хоолойтой,Ганзо гэдэг ,Солонгосын Ан Жае Вок(шал буруу бичцэнүү,тэгжил таараа) гэдэг жүжигчинтэй адилхан,хөөрхөн хүү бжулээ.Надаа дуу зориулна,дуулж өгнө.11ээс үүрийн 7 хүртэл утсаа цэнэг нь дуустал нь яриад ч ярих юм дуусдаггүй,цонхоор хараад хамгийн тод одыг чиний од,миний од гээд тоочиглочоол мөрөөдөөл.Өдөр болгон мэйл явуулдаг.Алсу-н тоглолтыг үзчээд цэцэрлэг дотор анх удаа л шөнийн хэд хүртэл ч юм сууж үзжаагаа нь тэр.Хөтлөлцөж алхдаг,хацар дээр үнсэх нь хамгийн гоя байждээ.Тийм л цагаахан.Салах үед дөнгөж хичээл орцон,аймар сэтгэлээр унаад дэвтрийнхээ ард талд тэрний нэрнээс өөр юм бичкүү,чих дүлий,нүд таг сохорцон амьтан жил гаруй тэгж яваад нэг муу юм хэвэндээ орсондоо.Зориулсан дуугий нь кассетан дээр бичээд авцан өдөржин шөнөжин сонсоод хэвтчинэ.Люмино-н Насан туршдаа г бүр юутай хээтэй нь цээжилцэн байсаншд.Тэр үед хичээлдээ эрс муудсан байх шүү хаха.Хувийн хэрэг дээр тэгээд бичцэн байжулээ.Хөөрхий аав ээжийн анхаарал суларсан гэж байдын одоо үзэхээр.Ямар дурлалдаа шаналчиж гэж харахын биш намайг.Одоо ч хааяа санады шүү.Хаана юу хийж яваа бол гэж боддоглым.

Удаахь нь 10-р анги төгсдөг жил нэг найз намайг өндөөөөр цагаан хүүхэдтэй танилцуулсын.Оросд суржаад ирсэн гээд.Харичаад орой нь утсаар яриад хоёулаа үерхий гээл таалагдсын болохоор нь тэгий гэчээл мундаг үерхдэг баатар болсон 3 хоногийн дараа урагшаа сурахаар яваад байхкуу.Би явцы шүү.

Тээд дараагийнх нь урдаас ирчээд яаж танилцлаа мартчижээ.Бараг жил энгийн найзууд байжаад үерхсиймдаг. Би би гэж ирээл өөрийгөө их яридаг онгироодуу хүүхэд байсан.Үерхжаахдаа гарнаас нэг л хөтөлж үзсэн байх.Кино үзээд л гудамж метрлээд их явнөө.Салчаад хагас жилийн дараа буцаад нийлэх гэжийтэл гэнт нэг охин утсаар найз залуугаас хол бай май гээд заналхийлсэн.Овоо муу гар 2 охинтой зэрэг үерхэх санаатай байсан байх нь.

Сүүлээсээ 2 дахь нь тэрийг ч одоо үерхэл гэхиймуудөө мэдкү.Танилцаад 5 жилийн дараа таараад хагас жил уулзсым байна.2уулаа бие биендээ таалагддаг хэрнээ хэлж чадахгүй  байсаараан байгаад тэгж тааржаан.

Хамгийн сүүлийнх нь санахад ч хэцүү, мартахад ч хэцүү. Миний хамгийн сайхан байсан мөчүүд тэрэнтэй хамт өнгөрсөн.Хамгийн анхны Валентины бэлгээ тэрнээс л авжийлаа. Сайхан ч байсан,гашуун ч байсан.

Би ер нь Валентин-р дандааааа л ганцаараа байжийдын.Энэ жил харин бэлэг авч үзсэн. Хамгийн эхнийх,сүүлийнх 2 миний санаанаас хэзээ ч гарахгүй тэээр доор хонгилд минь байнгын нуугдаастай байх байхдаа.

Чшшш, ЧИМЭЭГҮЙ,цаах чэн.....

2011 оны 12-р сарын 21 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Яахгаадчгаан,яалгахгаадчгаан,яамаарчгаан. Дэлгэрэнгүй»

ГОЛ ДҮР-ийн жүжигчин

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Яааамар ч засваргүй бодсоноо шууд сийрүүлвээээ Дэлгэрэнгүй»

ЯМАРЫМАА???????

2011 оны 12-р сарын 14 Нийтэлсэн Цэнхэр нүдэн

-Май ав ав ах,ахиад авахуу?

-Бүгдэнгээс нь нэг нэгийг. 

 Дэлгэрэнгүй»

ГАРЧИГ байхкуу,хаачсын МЭДКҮ...

2011 оны 12-р сарын 12 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Би нээрээ үнэн төвөгтэй хүн юмдөө,тиймдөө. Дэлгэрэнгүй»

ИНГЭЖ ч ШААЛГАЛТ өгдөггү байх ШӨӨ

2011 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Миний буруу.Тихх Дэлгэрэнгүй»

ХЯЗГААР ҮГҮЙ

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Минийхаар,надынхаар нэг иймэрхүү.... Дэлгэрэнгүй»

БИ ИЙМ л ХҮН

2011 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
ААЯМ Э БҮҮТИФҮЛ,РИЙЧ,ТАЛЕНТЭД ВҮҮМЭН  Дэлгэрэнгүй»

Хайппи бөөсдэй тү мииии

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Цэнхэр нүдэн

Ингээд 50н талыг насалчваа хөөрхий.Овоо насалчиж дээ бас ч гэж.

 Үнэн кайфгүй суужийн.Гэхдээ яахуу яахуу.Албаар ингээд суужийн гэхэд бараг хилсдкүү.Өнгөрсөн төрсөн өдрөөрөө бүтэн жилжингээ шаналах том бэлэг авсан.Энэ жил гайгү болж байтал насаараа шаналах бэлэгээ авчих шиг боллоо.

Цаг хугацаа гэж сайхан анагаагч байгаам чэн ирэх жилийн төрсөн өдөр жинхэнэ хаппи байх байлгүдэээ.

АЯГА угаах чэн УРЛАГ гэж мээд

2011 оны 11-р сарын 09 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Дижэй хийдэг болоод... Дэлгэрэнгүй»

Сайхан+Мэдрэмж+Тавирал=КАЙФ

2011 оны 10-р сарын 14 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Анх удаа блог идэвхжилтэнд оролцож бээгий шахаж буйдаа сэтгэл санаа ихэд сайхан бас нэгэн кайфыг мэдэрч, нэг ч гэсэн эсээн баярлуулжээн. Дэлгэрэнгүй»

30.000+10.000 зоосны үнэтэй ХУРУУ-хан мэээн

2011 оны 09-р сарын 27 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Миний муу сүмбээнүүд чэн наддаа л сайхан амьтаным байгаан.Хэзээ нэгэн цагт төгөлдөр хуур сурчааад тоглонодоооо гээл нандигнадым амихандаа. Дэлгэрэнгүй»

ЧАМААС болж.....

2011 оны 09-р сарын 17 Нийтэлсэн Цэнхэр нүдэн

Байлаа.Байлаа дээрээ гацсымдаа 

 Дэлгэрэнгүй»

Танууус тэр юмандаа сайн уу? :Р

2011 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Хэлэх үггүй болчдымлээ.... Дэлгэрэнгүй»

ИРСЭЭН.....ГАЙХССС

2011 оны 09-р сарын 13 Нийтэлсэн Цэнхэр нүдэн
Таалсан, таалаагүй Дэлгэрэнгүй»